\”Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс өчигдөр Тусгаар тогтнолын талбайд УИХ-д дүн тавих иргэд, сонгогчдын цуглааныг зохион байгуулсан. \”Эвлэн мандах хүч” хөдөлгөөн цуглаанд аль болох олон иргэнийг хамруулахыг хүссэн бөгөөд иргэд, сонгогчдоос санал асуулга авч УИХ-ыг өнгөрсөн дөрвөн жилд хэр зэрэг ажилласныг дүгнэсэн юм. Тэгвэл өчигдөр өдрийн 12:00 цагаас эхэлсэн санал асуулгад нийтдээ 919 хүн оролцсоноос 885 хүн буюу 93 хувь нь муу, 66 хүн буюу 0.7 хувь нь УИХ-ыг өнгөрсөн дөрвөн жилд сайн ажилласан гэж дүгнэжээ.
Энэхүү санал асуулга нь УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох зорилго агуулж байсан бөгөөд \”Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс \”Эцсийн байдлаар гарсан энэ дүн нь зөвхөн бүртгүүлж оролцсон иргэдээс өгсөн санал юм. Өөрөөр хэлбэл, өөрийн регистр болон бусад нотлох баримтаа бүртгэлийн хуудсанд баталгаажуулсан хүмүүсийн өгсөн санал гэсэн үг. Талбайн голд байрлуулсан шилэн хоргонд хийсэн бүх саналын хуудсаар дүгнэсэн бол УИХ-д муу тавих иргэдийн тоо үүнээс ч илүү өндөр гарах байсан. Бид илүү бодитой тоо гаргахын тулд бүртгүүлсэн иргэдээр дүнг тооцсон\” гэж хэлжээ.
Саналын хуудастай холбогдуулан \”Цаг алдалгүй татан буугд\” гэсэн албан шаардлагыг өнөөдөр УИХ-д хүргүүлэх гэнэ. Түүнчлэн цаашид энэхүү санал асуулгыг гишүүд тус бүрийн нэр дэвшсэн тойрогт явуулах аж.
Төгс