Мисс Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Becky гэдгээрээ залууст танигдсан Г.Мөнхбаяр 2016 оны УИХ-ын
сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ. Хүмүүс
түүнийг \”больж үз” хэмээн шүүмжилж байна. Гэхдээ залуу хүн зоригтой байхад
яагаад болохгүй гэж… Becky дуучин Нарагийн санал санаачлагыг дэмжиж, улс орныхоо
төлөө ажиллах чин хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Нэгэнтээ нэр дэвшихээ зарласан юм чинь близ, танилцуулга энэ тэр нь тун удахгүй хэвлэлүүдээр цацагдах байлгүй. Ямартай ч Becky буюу Г.Мөнхбаярыг томоохон албан тушаал эрхэлж байсныг нь сайн мэдэх юм. Тэгэхээр мэдлэг, туршлагаар одоо УИХ-д сонгогдчихсон зарим эрхмүүдээс илүү ч байж магадгүй.
Ер нь УИХ-ын сонгуульд 25-аас дээш насны Монгол Улсын иргэн хэн ч байсан нэр
дэвших, сонгох, сонгогдох эрхтэй. Нара, Becky
нар ч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Тэднийг буруутгаж байхаар
залуус бид улс орныхоо төлөө юу хийж чадах билээ гэж бодох цаг ирсэн ч юм шиг.
Сонгох, сонгогдох эрх нь танд, та бүхэн байгаа хойно доо.
Шар хүү