Бид байгалийн
бус гаралтай олон янзын хэрэгцээгүй хүнсний зүйлээс маш их хэмжээний сахарыг өдөр
бүр хэрэглэдэг. Энэ нь магадгүй бидний биедээ оруулж байгаа хамгийн муу
зүйлсийн нэгд тооцогдох биз. Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь чихрийн шижингээс
авхуулаад эрүүл мэндэд хөнөөлтэй олон өвчнийг үүсгэх үндэс болдог.
Америкийн
зүрх судлалын нийгэмлэг хүн өдөрт 6 амны халбага сахар хэрэглэхийг хэвийн гэж
үздэг бол өнөө үед хүн дунджаар 27 амны халбага сахар хэрэглэж байна. Энэ нь
бидний хэрэглэх болсон түргэн хоол, амтат зүйлсийн нөлөө юм. Өнгөрсөн зуунаас
эхлэн хүмүүс өдөр тутамдаа хэрэглэх болсон Кока-Колаг өнөөдөр ч дэлхий дахинаа
амтархан уусаар байна. Тэгвэл \”BBC”
телевизийн сэтгүүлч нэвтрүүлгийнхээ үеэр Кока-Кола компанийн гүйцэтгэх захиралд
тэдний үйлдвэрлэсэн ундаанд хичнээн хэмжээний сахар байгааг үзүүлжээ. Түүний
ямар хариу өгсөнийг та доорх бичлэгээс үзнэ үү.
Хэдийгээр
дэлгүүрүүдэд төрөл бүрийн амттан, ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд өрөөстэй байдаг ч
тэр дундаас эрүүл, зөв сонголт хийж эрүүл мэндээ хамгаалах боломж танд үргэлж
бий гэдгийг санаарай.
Ө.Намуун