Өмнөд Солонгос улсын Чоннам аймгийн цагдаагийн газар өнөөдөр тус хотод ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн, 30-н настай А-г саатуулж, түүнд эрүүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Монгол залуу А нь хамт ажилладаг нутаг нэгт иргэн 32 настай Б болон 55-н настай Ц нартай хамт нэгэн найзынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглээд, буцаж явах замдаа автын осол гаргаж, шонгийн мод мөргөжээ.
Ослын улмаас иргэн Б нь газар дээрээ амь насаа алдсан бол иргэн Ц нь гэмтэл авч ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.
Жолооч А нь энэ өдөр шөнийн 01.30 минутийн орчим хэт согтуу байх үедээ \”Avante\” маркийн хөнгөн тэрэг жолоодож яваад ийнхүү осол гаргасан ажээ.
Түүний цусанд байх алкоголийн хэмжээ 0.160 хувьтай байсан ба энэ нь Солонгос улсын хуулиар автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээний согтуу байсан гэсэн үг ажээ.