Монголын
тэргүүлэгч компаниудын нэг Тэсо /TESO/ корпораци өнгөрөгч 14-ний өдөр Хятад Улсад өөрийн нэрийн барааны
дэлгүүрээ албан ёсоор нээжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Тэсо корпораци
өөрийн борлуулалтын цэгээ Өвөр Монголын нийслэл Хөх хотод нээсэн бөгөөд Хятадын
зах зээлд гарч буй Монголын анхны компани болж байгаа аж. Тэсо корпораци
өнгөрөгч оноос эхлэн Казахстан, Киргизстан, Узбекистан Улсуудад өөрийн
бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн бөгөөд энэ жилээс Хятадын зах зээлд гарч
байна. Ингэхдээ эхний ээлжинд Чацаргана, Нэрсний шүүс, ундаа, VIP цэвэр ус, Golden Milk хуурай сүү зэрэг бүтээгдэхүүнийг Хятадын
хэрэглэгчид хүргэхээр болжээ.
Төгс