Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн билээ.
2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулсан байна.
2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын саналыг нааштай хүлээн авч манай иргэд энэ оныгуравдугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.
Эх сурвалж: Элчин сайдын яам