Афганистанд энхийг сахиулж буй АНУ-ын Оклахомагийн үндсний гвардийн цэргүүд Монгол бөхийн мэхэд суралцаж байгаа тухай мэдээлэл тус улсын нэгэн сайтад гарчээ.
Тус гвардын 180 дугаар морьт хорооны Нэгдүгээр эскадрилын цэрэг Майкл Перейра энэ спортод зургаан сарын өмнөөс шимтэн суралцсан бөгөөд тэрээр монгол цэргүүд хоорондоо барилдаж, барилдах хүсэлтэй хүмүүсийг нэгдэж болно гэхэд нь нэгдэж, ийнхүү суралцсан байна.
Майкл Перейрагийн хувьд дунд болон ахлах сургуульд байхдаа бөхөөр хичээллэдэг байсан ч монгол бөх огт өөр мэхтэй тул эхнээс нь эхлэн суралцахаас өөр аргагүй болсон ажээ.
Монгол цэргүүд Афганистанд 2009 оноос хойш НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд манай энхийг сахиулагчид Кабул хотод энэ сарын 12-нд үндэсний баяр наадмаа тэмдэглэсэн байна.