Туркийн СТ 4010 дугаартай онгоц Чингис нисэх буудлаас буцаж ниссэн байна. Нэг ч хүн нэмж суугаагүй. Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголд үлджээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгчээ.
Улаанбаатар импати” сургуулийн захирал Вэйсел Акчай 01.40 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирсэн. Түүнээс сэтгүүлчид болсон үйл явдлын талаар тайлбар авахыг хүсэхэд “Хэргийг шалгаж байна” гэв.Түүнийг энгийн хувцастай тусгай албаны хүмүүс дагуулан авч явсан бөгөөд Шүүх эмнэлгийн байр луу хүргэсэн байна.