Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 20 мянган түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд 2018 ондоо багтаад 1562 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар салбарын яам ажиллаж байгаа аж.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, дөрвөн аймгийн /Хөвсгөл, Орхон, Дундговь, Говь-Алтай/ төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээж ашиглалтад оруулах юм байна. Уг ажлыг Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци хамтран Хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа юм.
Түрээсийн орон сууц хөтөлбөр зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглэсэн. Энэ нь судалгаагаар эрэлт ихтэй байх нэг нөхцөл болоод байна.