Архангай аймгийн Өгийнуур суманд Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой, үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд болжээ. Тус тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд оролцсон нийт 220 тамирчны дунд олны танил эрхмүүд байсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан аж. Тодруулбал, тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охины хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийн хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс байжээ.
“Ironman” клубын тамирчин Н.Энхбаярын хувьд тэмцээний сонирхогчдын ангилалд оролцож, зайгаа амжилттай дуусгажээ.