МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадсангүй. Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тодорхойлолт лавлагааг үндэслэн шийдвэрээ гаргажээ. ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албыг 7 дугаар сарын 1-нд “гал нээх тушаал өгсөн” гэгдэх цагдаагийн удирдлагуудын нэг болох О.Зоригт одоогоор удирдаж байгаа бөгөөд зарим иргэд ял сонсож байсан хүн цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалд яаж томилогдсон бэ гэдэгт гайхаж байгаагаа илэрхийлсээр байна.
Н.Энхбаяраас гадна Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ… гэх мэт хэд хэдэн хүнд ийм асуудал үүсч болзошгүй…