Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8,611 м/ ууланд амжилттай авиралт хийж энэ сарын 20-ны өдрийн 11 цагт оргилд нь гарсан. Бид энэ талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Гангаамаа өөрийн цахим хуудаснаа “За сайн байцгаана уу. Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь.
Сайхан орон сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл.хүсэл.нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Pakistan.Nepal.Mongolia 3 улсын ард түмэнд маш их баярлалаа.
Хамтарч ажилласан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа. Ерөнхий ивээн тэтгэгч Таван богд группын хамт олон / Хаан банк.Говь компани.Улаанбаатар гурил / доо талархан баярлаж байна.
Бадар хундага эмнэлэг. Миг даатгал компани болон бусад олон олон байгууллага хүмүүст чинь зүрхний талархалаа илэрхийлье. Наймдугаар сарын 4- ний өдөр баяртай уулзацгаа”хэмээн бичжээ.