Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн сарын 26-ны өдрийн 21:27 цагт үзүүлэхээр ирсэн өвчтөн жижүүрт гарч байсан эмчийг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ цахим хуудсанд байршуулжээ. Жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчтөг хэвтүүлчхээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирж үед дуудлагаар ирсэн өвчтөн “үзлэг хийлгүй удлаа” гэх шалтгаанаар түүнийг зодсон байна. Зодуулсан эмчийн уруул нь сэтэрсэн, толгой болон тархи нь доргилттой, нуруу нь хөхөрч, улайсан байгаа аж. Жижүүр эмчийн биеийн байдал хүнд байгаа учраас өнөөдрөөс эхлэн амралтаа авч байгаа гэнэ. Энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс одоогоор шалгаж байгаа юм байна.