Хятадын судлаачид нэг хромсомтой хиймэл эукариот эсийг бүтээж, синтетик биологийн салбарт чухал амжилт гаргасан байна. Энэхүү амжилтыг орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд эрдэм шинжилгээний “Байгаль” сэтгүүл албан ёсны сайтдаа нийтэлжээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Молекулын Ургамал судалгааны төв, Ургамалын физиологи, экологийн хүрээлэнгийн Нийлэг Биологийн лабораторийн Тань Жүнжүнь судалгааны багийн гишүүн болон хамтран ажиллагсдын хамт ганц эст эукариотын 16-р үеийн хромсомыг хиймэл аргаар бүрэн ажиллагаатай ганц хромсомыг бүтээсэн байна. Судалгааны үр дүнгээс байгалийн тодорхой бус амьдралын системийг хүний хүч, хиймэл аргаар өөрчилж болдог, мөн хиймэл аргаар дэлхий ертөнцөд байхгүй амьдралыг ч хүртэл бүтээж болдогийг харж болох юм байна.
Хятадын эрдэмтэдийн оролцсон эсгэгч хромсомыг хиймэл аргаар нийлүүлэх ажил нь өнгөрсөн зууны 60-аад онд хүний хүчээр нийлүүлсэн талсжсан үхрийн инсулин бүтээснээс хойших нийлэг биологийн салбарт олсон чухал амжилт болох юм. Энэ нь хүн төрөлхтний амьдралын судалгаанд шинэ чиг хандалгыг бий болголоо.