Аваргын бүсийн төлөөх тулаанд Чингэс мэргэжлийн боксын холбооны 90,6 кг хүнд жингийн тамирчин Г.Баяртогтох аваргын бүсээ хамгаалах тулааныг найман раундаар Т.Чулуунтөмөртэй хийх гэж байна. Тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд UB HOT HAWAI спортын ордонд Оросын боксчин В.Сергейвичийг ялж аваргын бүсийн эзэн болсон юм. Маргааш болох тулаан нь түүний хувьд мэргэжлийн боксын 33 дахь тулаан болж байгаа аж.
Г.Чулуунтөмөр тамирчны хувьд сонирхогчийн боксын хүнд жингийн Монгол улсын шилдэг тамирчин, Ази тивийн аваргын мөнгөн медальтай бөгөөд ийнхүү мэргэжлийн бокст анхны тулаанаа аваргын бүсийн төлөө хийх гэж байна.