Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул цус багадалт цөөнгүй тохиолддог ажээ. Энэ нь ихэвчлэн хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон удаа төрсөн юм уу үр хөндүүлсэн, өмнө нь цус алдаж байсан эхчүүдэд илэрдэг гэнэ. Цус багадалтын үед амархан ядарч сульдах, толгой эргэх, толгой эргэх, нүд эрээлжлэх, цонхийж турах, үс унах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Тиймээс жирэмсний явцад эхийн биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар өвчлөх тохиолдол цөөнгүй гардаг юм байна. Мөн ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд зохих хугацаандаа төрсөн ч бага жинтэй, сул дорой байх нь элбэг аж.
Жирэмсний үед өдөр бүр төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр бэлдмэлүүдийг өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс авах боломжтой юм. Үүний зэрэгцээ төмөр, фолийн хүчлээр баялаг хоол хүнс (үхэр, тахианы мах, загас, өндөг, вандуй, жимс) хэрэглэвэл цус багадалтаас сэргийлж чадах гэнэ. Төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд дотор муухай оргих, хоол унданд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг нь нууц биш. Тэгвэл юуны өмнө цусны шинжилгээ өгч, хэрэглэх тун хэмжээгээ мэдэж авах нь чухал. Уг бэлдмэл нь хоёр төрлийн шахмал хэлбэртэй байдаг. Том шахмал нь 100 мл төмөр болон 0.5 мл фолийн хүчил байдаг бол, жижиг шахмал нь 20 мл төмөр болон 0.2 мл фолийн хүчлийг тус бүр тааруулсан аж.