Зимбабвегийн Сонгуулийн Хороо парламентын сонгуулийн үр дүнг орон нутгийн цагаар наймдугаар сарын 1-нд зарлаж, Зимбабвегийн эрх баригч “ZANU-PF” нам парламентын 70 орчим хувийн суудлыг авч чадсанаар ялалт байгуулав. Гэвч сөрөг хүчнийг дэмчигчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, улмаар жагсаал үймээн зохион байгуулав.
Өнгөрсөн долдугаар сарын 30-нд сонгуулийн санал хураалт өндөрлөсний дараа Зимбабвегийн Сонгуулийн Хороо парламентын 207 суудлын төлөөх сонгуулийн үр дүнг зарлаж, үүнд тус улсын эрх баригч нам болох Африкийн Үндэстний Нэгдсэн Холбоо буюу Эх оронч фронт(ZANU-PF)144 суудал авч, бүх суудлын 23 хувийг эзлээд байгаа юм. Зимбабвегийн хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан Өөрчлөлтийн төлөөх Хөдөлгөөн хийгээд бусад улс төрийн намаас бүрдсэн холбоо 61 суудал авч, шинээр байгуулагдсан Үндэсний Эх Оронч Фронт 1 суудал авч, бас нэг суудлыг бие даан нэр дэвшигч авсан байна. Одоогоор парламентын үлдсэн гурван суудлыг зарлаагүй байна.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намын удирдагч Нельсон Чамиса ялалт байгуулснаа зарласан билээ. Гэвч “ZANU-PF” намыг төлөөлөн оролцсон Эммерсон Мнангагва нийт сонгогчдын 50.8 хувийн санал авсан бол сөрөг хүчнийг төлөөлөн оролцсон Нельсон Чамис 44.3 хувийн санал авчээ.
Сонгуулийн дүнг эсэргүүцэж нийслэл Хараре хотноо сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч үймээн дэгдээсэн байна. Армийнхан жагсаалыг хүчээр тараахын тулд гал нээсний улмаас гурван хүн амиа алджээ.
Ажиглагчид сонгуулийн санал хураалт болон сонгуулийн дараах санал тооллого бүгд маш ил тод, шударга, эмх цэгцтэй явагдсан гэж дүгнэсэн юм.