АНУ-ын цагдаа нар Ерөнхийлөгч асан том Жорж Бушийн зүрхний эмч байсан хүний амь насыг хөнөөсөн этгээдийн хэн болохыг олж тогтоосон болохоо мэдэгдэв. Тус улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр уг этгээд нь 65 настай Жозеф Жеймс Паппас гэгч бөгөөд уг этгээд өмнө нь том Жорж Бушийн зүрхний эмчээр ажиллаж байсан Марк Хаускништ хэмээх эмчийг ажилдаа унадаг дугуйгаараа явж байхад нь гар буугаар буудан хөнөөсөн нь тогтоогдсон байна. Цагдаа нарын үзэж байгаагаар аллагын шалтгаан нь зүрхний эмч Марк Хаускништ нь одоогоос 20 жилийн өмнө гэмт хэрэгтэн Жозеф Паппасын эхэд хагалгаа хийн тэр нь амжилтгүй болсноос үүдэлтэй байж болзошгүй байгаа ажээ. Одоогоор цагдаагийн ажилтнууд Жосеф Жеймс Паппасыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнийг зэвсэглэсэн маш аюултай этгээд гэж үзэж байгаа юм байна.