Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нийт 38 мянга орчим иргэнээс 40.8 тэрбум төгрөг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан “Жи Тайм” ХХК-ийн захирал Казахстан Улсын иргэн Марат Маженовыг ЦЕГ-аас хүсэлт гарган, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан ч хилийн хориг тавиагүй байхад хилээр оргон зугтааж одоог хүртэл ор сураггүй алга болсон учир ийнхүү олон улсад эрэн сурвалжилж байгаа аж.
]