Оросын Ми-8 нисдэг тэрэг Сибирьт осолдож 18 хүн амиа алдсан талаар Оросын хэвлэлд энэ сарын 4-нд мэдээлжээ. Ямартай ч одоогоор осолдсон онгоцны хар хайрцгийг олоод байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү нисдэг тэрэг орон нутгийн цагаар 4-ний үдээс өмнө Красноярскийн хязгаарын бүсэд газардах гэж байгаад сүйрч, онгоцны нисэх багийн 3 хүн бусад 15 хүний хамтаар амиа алджээ. Онгоцны осол техникийн саад юм уу, жолоочийн алдаанаас болсон магадлалтай хэмээн үзэж байна. Хар хайрцгийг Москвад хүргүүлж, олон улсын агаарын тээврийн комиссоор шалгуулж байна.