“Хурд” группын барилга дээр осолж гарч нэг хүн амиа алсан гэх мэдээлэл гарч эхэлсэн билээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “ХУД-11 хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдрийн 19:22-д дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу шалгахад цагдаагийн байгууллага шалгахалд Хурд группын барилгын туслах ажилтан СХД-11 хороодн оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Одоогоор хэргийн газар холбогдох албаныхан үзлэг шалгалтж хийж ажиллаж байгаа юм байна.