“UB palace” –ын танхим тун удахгүй нураагдах, газар дээр нь орон сууц баригдахаар болсон тухай гитарчин Өөжгий өчигдөр цахим хуудаснаа мэдээллэсэн байсан.
Тэгвэл “UB palace”-н эзэн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд асан Ц.Дашдорж өөрийн эзэмшлээ “Хурд стандарт” ХХК – д “худалджээ”. “Хурд стандарт” ХХК нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” группийн охин компани юм байна.
“UB palace”-ын газар ийнхүү “Хурд” группэд шилжснээр барилга нь нураагдаж, орон сууцны барилга баригдах бололтой.