Францын баруун хэсэгт орших эртний түүхт Вандея мужид хэрээний овгийн төрөл шувуу болох зургаан ширхэг турлиахыг жижиг хэмжээний хог түүхэд сургажээ. Энэ талаар тус цэцэрлэгт хүрээлэнгийн захирал AFP агентлагт ярьсан байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Николас де Вильерсийн ярьснаар “Энэхүү ажлын гол зорилго нь зөвхөн цэвэрлэгээнд биш, энд ирсэн хүн бүхэн хог хаяхгүй байхад чиглэж байгаа бөгөөд мөн байгаль дэлхий өөрсдөө биднийг тэдэнд анхаарал тавихад зааж сургаж байгааг харуулхыг зорьсон гэж хэлсэн байна. Николас де Вильер захирлын хэлж байгаагаар эдгээр шувууд нь маш ухаалаг, хүнтэй харилцах дуртай амьтад гэнэ. Тэд тамхины иш, хоолны сав зэрэг жижиг хогийг жижигхэн хайрцагт авчран хийх бүрт нь хайрцагнаас тэдний дуртай амттанг гаргаж өгдөг ажээ.