АНУ-ын алдарт General Electric компанид ажилладаг Хятад гаралтай америк иргэн Сяоцин Чжен гэгчийг тус компанийн технологийн нууцийг БНХАУ-ын Засгийн газарт задруулсан хэргээр баривчилжээ. “Коммерсантъ” сонины мэдээлж байгаагаар түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд баривчилсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. Мөрдөн шалгалтын явцад тэрээр технологийн загварчлал, үйлдвэрлэлийн шат дамжлага, шинжлэх ухааны талаар тайлбарласан гарын авлага зэргийг нотлох баримт болгон цуглуулсан байсан нь тогтоогдсон байна. Түүний шүүх хурал удахгүй болох юм байна.