ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарсан нь төрийн байгууллага эмх замбараагүй, ямар ч захиргаагүй болсны шинж гэж иргэд ихээхэн шүүмжилж байна. Ялангуяа төрийн албанд архидан согтуурч, нэгнийгээ хөнөөж байхад хамгаалалтад гарч байсан Төрийн тусгай хамгаалалтынхан юу хийж байв гэх шүүмжлэл маш хүчтэй байна. Тэгвэл ТТХГ-ынханд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын тэргүүн дэд болон тэр өдөр хамгаалалтад гарсан үүрэг бүхий төрийн тусгай хамгаалалтын ажилтанд хариуцлага тооцож халжээ.