Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 16-наас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булгийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ.
Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр нь ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.