Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан 2018 оны наймдугаар сарын 17-ны 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.
Иймд зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.