Хятадын Xiamen Airlines компаний онгоц, Ниноя Акино нэртэй Филлипины олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн талаар Airlive мэдээлэлжээ.
Газардахын өмнө Хятадын Сямэня–аас MF8667 аялалын маршрутаар нислэг үйлдсэн “Боинг 737-800” онгоц бүтэн цаг Манила хот дээгүүр эргэлдсэн байна. Хоёрдахь удаагийнхаа оролдлогоор агаарын хөлгийг газардуулж чадсан байна. Онгоц газардах үедээ нисэх зурвасын хязгаарын давж зогссон байна. Онгоцонд 157 зорчигч мөн онгоцны багийн 8 гишүүн байжээ.
ХМХ-ийн мэдээгээр ослын үед ”Боинга”-ын зүүн далавчнаас хөдөлгүүр салжээ. Үүний нэг шалтгаан нь нислэгийн зурвас хэт их ачаалалтай байсныг үгүйсгэхгүй гэж Flightradar 24 тэмдэглэсэн байна.
Азаар зорчигсод болон онгоцны гишүүдээс хохирогсод байхгүй байна. Зорчигчдыг яаралтай холдуулах ажиллагаа дуусчээ.
Ц.Пүрэвдорж