Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай явж байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар өнөөдөр буулгаж, газрыг чөлөөлж эхэллээ.
Энэ газарт 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм. Уг цэцэрлэг нь 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй аж.