Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг XVIII Азийн наадмаас эхний хожлоо авлаа.Тодруулбал, тэмцээний ‘B’ хэсэгт багтсан манай бүсгүйчүүд эхний тоглолтоо Хонконгийн багтай хийж, 83-79 харьцаатайгаар хожив.
Тус тоглолтод шигшээ багийн тамирчин М.Булбул холын зайнаас найман удаан шидэж, нийт 37 оноо авсан. Мөн Б.Өнөрзаяа 23, Б.Солонго 14 оноо тус тус авч, хамгаалалт, довтолгоонд найдвартай байлаа. Манай шигшээ баг хэсгийн дараагийн тоглолтоо Японы багтай хийнэ. Уг тоглолт наймдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагаас болно.