“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай таван бөх зодоглосноос хоёр нь медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медаль авсан. Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж, хүрэл медаль хүртлээ.