Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаад буй. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон юм. Тэгэхээр энэ амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Хэрэв таны автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол маргааш буюу наймдугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож болно.
Харин сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн дугаартай автомашинтай бол 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтын бүсэд зорчиж болох юм байна.