АНУ-ын төрийн департмент оросын агаарын эсэргүүцэн хамгаалах цогцолбор С-400 системийг Турк улс худалдан авах гэж буйд сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийллээ.
Мэдээллээ тайлбарлахын хариуд, Турк 2019 онд С-400-г нийлүүлэхээр болсныг Төрийн департментийн албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт тэмдэглээд, АНУ нэг бус удаа тэдний холбоотон НАТО, онцгойлон Туркийг эдгээр системүүдийг нийлүүлэхийн эсрэг байгааг хэлсэн. “Энэ бол бидний бодлогoтой зөрчилддөг. Үүний зэрэгцээ С-400 систем нь НАТО-ийн батлан хамгаалах системтэй нэгтгэддэггүй. Ийм учраас бид дэлхий даяархи манай холбоотнууд болон хамтрагчидыг С-400 эзэмшихийн эсрэг байна”-гэж тэр тэмдэглэлээ.
Ц.Пүрэвдорж