Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн 18 насандаа Ц.Мянганбаярт сууж анхны охиноо өлгийдөж авсан бөгөөд түүний хувьд амьдрал тийм ч дардан байгаагүй. Тэрээр Ц.Мянганбаяраас салснаас хойш хоёр дахь амьдралаа хожуу эхлүүлсэн ч гурван хүүхдийн ээж болоод амжсан билээ.
Хувийн бизнестэй, хувийн нэр төртэй “Занаду майнс” компанийн захирал Б.Ганбаяр гэгч залууг насны ханиараа сонгосон. Тэгвэл топ моделийн ажлаа жүжигчний ажлаар сольсон тэрбээр уран бүтээлээс түр хөндийрч нэг хэсэгтээ эзэгтэй амьдралаар амьдарч байгаа юм. Харин гурван хүүхдийн ээж болсон Пүүжээ маань дөрөв дэхь хүүхдээ тээж байгаа талаараа “ам алджээ”.