Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины уулзалт Дорнын эдийн засгийн форумын үеэр болохоор товлогдсон тухай Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Дорнын эдийн засгийн форум есдүгээр сарын 11-13-нд Владивосток хотын ойролцоох арал Русскийд зохиогдох юм. Тус уулзалт хоёр орны ерөнхийлөгчдийн 2018 онд хийж буй хоёр дахь уулзалт байх юм. Өмнө нь тэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын саммитийн үеэр уулзаж байв.