Якутын байгаль орчны яамныхан толгойдоо хогны сав угалаастай баавгайг эрэн хайж байна. Энэ талаар найман сарын 26-ны ням гаригт “Якут 24” телевизийн суваг мэдээллээ. Байгаль орчныхон толгойдоо хогны сав угалсан баавгайгаас түүнийг салгахаар хичээнгүйлэн оролдож байгаа баатар гэрчийн бичлэгийг YouTube дээр гарсны даараа анхаарал хандуулахаар болжээ.
“Байгал орчны Ан удирдлагаас уг явдал тохиолдсон газрыг эрэн хайж олох зорилгоор Якутын Өмнөд хэсэгт хүмүүс томилсон зааварчилга өгсөн талаар”-удирдлагаас мэдэгдлээ. Өлсгөлөн баавгай хоол эрж яваад хогийн савтай ”ноцолдсон”, улмаар аль болохоор эвтэйхэн салгаж авах гээд сэтгэл гаргаж байгаа манай баатрын видео бичлэг наймдугаар сарын 24-нд гарсан юм.
Ц.Пүрэвдорж