ОХУ-ын Хиагтын хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр энэ сарын 24-нд гарал үүсэл нь тодорхойгүй, 1,5 литрийн хэмжээтэй айргийг тус улсын хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого гарчээ. Оросын хил гаалийн албаныхан уг айргийг Монгол руу буцаасан байна. Энэ нь тус улсын мал эмнэлгийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл бөгөөд Монгол Улсын иргэн мал эмнэлэг, эрүүл ахуйн ямар нэгэн гэрчилгээгүйгээр хил давуулах гэж байсан аж. Одоогийн байдлаар энэ асуудлаар захиргааны зөрчлийн хэрэг үүсгээд байгаа юм байна.