Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-д уригдан хэд хэдэн тоглолтод дуулахаар болжээ. Тухайлбал, гавьяат маань ирэх сарын 30-нд Москвагийн Улаан талбайд болох тоглолтод ОХУ болон Абхазын ардын жүжигчин, алдарт сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулах юм байна. Маргааш нь буюу есдүгээр сарын 31-нд Кремльд, дараа нь П.И.Чайковскийн консерватурт тоглолтоо толилуулахаар болжээ.
УГЖ Г.Ариунбаатар Улаан талбайд болох тоглолтынхоо бэлтгэлийг эхэлжээ.
ОХУ-ын ардын жүжигчин Хибла Герзмава Немирович Данченкогийн нэрэмжит театр 1995 оноос хойш дуулж байгаа бөгөөд дэлхийн олон алдартай театруудад уригдан сонгодог дууриудад дуулжээ.