Монголд амьдарч байгаа Туркийн багш Вейсел Акчай туркийн засгийн газрын мөрдлөгөөс зугтан хорогдож байна гэж AFP мэдээллэж байна. Акчайн өмгөөлөгч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсэдийн асуудал хариуцсан дээд комиссарын газарт хандаж үйлчлүүлэгчээ Монголоос гарах ажиллагааг зохион байгуулах, улмаар ирээдүйд Акчаяг хулгайлах эрсдэл ихтэй тул өөр улс оронд орогнох эрх олгохыг хүсэмжилжээ.
Гэвч, Акчай Туркийн эрх баригчидаас хүн хулгайлах гэсэн Туркийн эрх баригчидаас явуулсан оролдлогын талаарх мэдээллийг үгүйсгэдэг.
Туркийн 50 настай иргэн Акчай, Турк шашны номлогч Фетулла Гюлены нэг байгууллагтай холбоотой гэж мэдэгдэж байсан бөгөөд тус байгууллагыг 2016 төрийн эргэлт хийхээр зохион байгуулалт хийсэн ч бүтэлгүйтсэн гэдэгт Анкара буруутгаж байгаа юм.
Ц.Пүрэвдорж