Сөүл хотын дээд шүүх давж заалдах шатны шүүх хурлаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч асан Пак-Гин-Хэгийн ялыг нэг жилээр нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 66 настай Пак нь 25 жилийн хорих ял, 20 тэрбум воны (17,8 сая ам доллар) торгууль төлөхөөр болж байгаа юм.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард доод шатны шүүхээс урт хугацааны найз Чой Сүүн шилтэй хуйвалдан Самсунг зэрэг том компаниудаас 77.4 тэрбум воныг Чойгийн удирддаг хоёр санд хандивлахыг шаардсан хэргээр 24 жилийн хорих ял, 18 тэрбум воны торгууль төлөх ял сонсоод байсан юм.