“Жакарта-Палембанг 2018” Азийн наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй МУХБ, МУГТ Д.Сумъяа шөвгийн 16-гийн барилдаанаа Вьетнамын Нгуен Ти Бичтэй хийж, даралтаар цэвэр ялсан.
Тэрбээр А хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын залуу бөх Ким Жин Атай эн тэнцүү барилдаж, цаг сунгасны эцэст цэвэр ялагдлаа. Ингэснээр Д.Сумъяад дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломж үлдэж байна.