“Монголын Санхүүгийн Групп” Банк бус санхүүгийн байгууллага “Толбогүй ирээдүй” Төрийн бус байгууллагатай хамтран хүчирхийллийн эсрэг “Толбогүй ирээдүйн төлөө хамтдаа” төслийн хүрээнд “Толбо” уран сайхны киног олны хүртээл болгоход бэлэн болжээ.
Зохиолыг Х.Алтанхад тэрлэж, Э.Батхүү найруулан, продюсерээр СТА П.Чимэдцэеэ ажилласан уг киноны гол дүрд СТА Б.Барслхагва, Ц.Мичидмаа, Н.Мөнхсоёл нар тоглосон байна.
Шинэ уран бүтээлийн нээлт Зайсан Хилл цогцолборын Prime Cineplex кинотеатрт энэ сарын 8-ны өдөр болно.