Өчигдөр Кокүгикан ордонд болсон шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт 5 бөх орсоны 2 нь монгол залуус байлаа. А.Амарсанаагийн талаар бид танилцуулсан бол түүнтэй хамт мэргэжилд хүч сорих болсон өөр нэг бөх нь Насанжаргалын Чинзориг ажээ.
Н.Чинзориг 18 настай. Коочи мужийн Мэйтокү хэмээх их аварга Асашёорюүгийн сургуульд суралцаж байгаад ийнхүү мэргэжлийн сүмод орж байна. Үзлэгт орсон түүнийг харсан сүмогийн сэтгүүлч нар 2011 онд зодог тайлсан Хошихикари Дүвчингийн Лхагватай маш адилхан юм гэлцэж байв. Манай хоёр бөх визний төрлөө солиулах тул 11 дүгээр сараас барилдаж эхлэх бололтой.