Шар манжин нь кальци ихээр агуулдаг тул хүнсэндээ тогтмол хэрэглэвэл ясны сийрэгжилтээс сэргийлдэг аж. Мөн цусны даралт ихтэй хүн нимгэн зүсэж хөлийн уландаа дэвсэхэд даралт бууруулж, тогтмол хэрэглэхэд даралтыг тогтмолжуулдаг юм байна.
Хүрэн манжингийн хувьд байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж, өтгөн хаталтыг зогсоодог аж. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталсан байдаг. Төмсийг усанд хийж хадгалж болдог бол шар манжинд энэ заалт хориотой байдаг юм байна. Учир нь усанд хийсэн үед нитрит хэмээх бодис ялгардаг байна. Манжин халуун оронд ургадаггүй. Хүйтэн сэрүүн оронд ургадаг ургац сайн өгдөг гэнэ.
Хүрэн манжингийн тусламжтайгаар илүүдэл жингээ бууруулж болно.Тухайлбал, Долоо хоногийн турш уг ногоог идсэнээр мэдэгдэхүйц жин хаяж, дархлаа сэргээхийн зэрэгцээ гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Хүрэн манжингийн дэглэм баримтлах үедээ их хэмжээний шингэн уух ёстой гэнэ.