“Гурван охин” хамтлагийн гишүүн Х.Ануг бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Уг цомог нь “The 90’s” нэртэй. Цомгийнхоо дуунуудыг бичүүлж дуусаад, эхнээс нь сонсогчдод хүргэж байгаа юм байна. Тэрээр ирэх 2020 онд бүрэн хэмжээний тоглолт хийх зорилж байгаа аж.
Одоогоор гурван охин хамтлаг тус тусын уран бүтээлд түлхүү анхаарч, хамтлагийнхаа ажлыг жаахан хойш тавьчихаад байгаа юм байна. Гэхдээ зүгээр суугаагүй. Сүүлд гаргасан “Хэмнэл зүрхэнд” цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлж байгаа гэнэ.