Гэртээ шинэхэн халуун талх идэхийг хүсэж байгаа биз дээ? Гэртээ талх барих энгийн аргыг хүргэж байна. Та өөрийн гараар гэр бүлдээ зориулж энгийн аргаар амтат гэрийн талх барьж өгөөрэй.
ОРЦ: /10 порц
-10г хөөлгөгч
-50г элсэн чихэр
-2ш өндөг хутгасан
-1ш өндөгний шар
-4х/х ургамлын тос
-4-5 стакан дээд гурил /675г
-Үр тариа /өөрийн хүслээр/
-Стакан бүлээн ус
-1,5 ц/х давс
ХИЙХ АРГА:
1. Жижиг аяганд хөөлгөгч болон 1 ц/х элсэн чихэр нэмээд бүлээн ус нэмнэ. Хутгасны дараа 10 минут байлгана. Аяга өндөр байх хэрэгтэй.
2. Зуурмаг бэлдэнэ. Гурилан дээрээ хөөлгөгчтэй ус, хутгасан 2ш өндөг, давс, элсэн чихэр, есийн тос нэмнэ. Хутгуураар сайн хутгасны дараа нухна.
3. Гурилны савыг тослоно. Зуурмагийг тосолсон саванд хийгээд нойтон алчуураар бүтээнэ. 2 цаг дулаан газар амраана.
4. 2 цагийн дараа гурилаа нухна. 2 тэнцүү хуваагаад, хэсэг бүрийг дахин 3 хэсэгт хуваана. Бүгдийг тэнцүү урттайгаар бөөрөнхийлнө. Дараа нь сүлжинэ.
5. Сүлжсэн гурилаа алчуураар бүтээгээд 1 цаг амраана. Амраасны дараа гуриланд дээр өндөгний шар түрхэнэ. Зуухыг халаасан байна.
6. 180С-т 30 минут шарна. Эсвэл алтлаг бор өнгөтэй болтол нь шарна. Бичлэгийн энд дарж үзнэ