Германы Бонн хотод болсон дөрөвдүгээр сарын 18-21-нд зохиогдсон \”Зэрлэг
амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц”-ийн Шинжлэх ухаан
зөвлөлийн хуралдаан дээр \”Монгол Улсад зөвхөн өнгөрсөн өвөл л гэхэд 5300 гаруй
цагаан зээр үхсэн байна. Ингэж олноороо үхэх шалтгаан нь төмөр зам болж байна”
гэж ярьжээ.
Тодруулбал, төмөр зам гэхээсээ илүүтэй төмөр замын хоёр талаар
татсан төмөр торон хашаанууд цагаан зээрнүүдэд хиймэл саад бэрхшээл учруулж,
үхэлд хүргэж байгаа аж. Өвлийн хүйтэнд идэш тэжээлээ эрэн хайж нүүдэллэн
амьдардаг нь нүүдэлчин амьтны амьд үлдэх арга зам билээ. Харин хүний хүчин
зүйлээс хамааралтайгаар тэдний энэ замд саад бэрхшээл учирч, хажуунаас нь
өвлийн хүйтэн жавар үлээж үнэхээр хүнд нөхцөлд оруулсан байна.
Ялангуяа Транс-Монголын
төмөр зам цагаан зээрнүүдийн нүүдэлд том саад болж байгаа аж. Монгол цагаан зээрнүүдийн
хувьд өвлийн хүйтэн жавар, шуурганаас зугтах эсвэл идэш тэжээлээ хайхаар 1000
гаруй км нүүдэллэдэг бөгөөд тэдний энэ нүүдэл дэлхийн гайхамшгуудын нэгд
тооцогддог байна. Монголын хувьд хойд зүгээс өмнөд зүгийг чиглэсэн төмөр зам
цагаан зээрнүүдийг хоёр хэсэгт хуваасан байдаг бөгөөд Монголд нийтдээ 1 сая
орчим цагаан зээр байдаг гэнэ.