Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ сарын 4-ны өдөр мэдэгдэл хийсэн. Үүнтэй нь холбогдуулан УМБГ-ын ОХГХМХ-ээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас ирүүллээ гэж тэрээр өөрийн цахим хуудсандаа бичсэн юм.
Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа болохыг УЕПГ-аас мэдээллээ. Тус мэдээлэлдээ \”Авилгатай тэмцэх газар, Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авахаар зарлан дуудах хуудас өгчээ. Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан байцаалт авахаар дуудаагүй. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм\” гэжээ.
Амар