УИХ-ын гишүүн Л.Цог өнөөдөр
намаасаа гарах өргөдлөө өгсөн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудастаа бичжээ. Л.Цогийн хувьд МАХН-д
харьяалагддаг бөгөөд Г.Уянгын хамтаар МАХН-МҮАН-ын \”Шударга ёс” эвслээс гарч буйгаа мэдэгдсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга болсон бол Л.Цогийн хувьд энэ намд элсэх магадлал
хамгийн өндөр байна.
Учир нь, Л.Цог ТТЭНН-ын хуралд оролцож, индрээс үг хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, \”Нарантуул” захын эзэн Ш.Сайханбилэг өчигдөр намаасаа гарах өргөдлөө өгсөн аж. Түүний хувьд 2012 оны сонгуулиар
тойрог олдоогүйгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Тиймээс тойрог
өгөөгүй МАН-аасаа гарч, Завханд бие даахаар төлөвлөсөн хэмээн таамаглаж байна.