МҮЭХ-ноос ирэх ням гарагт буюу тавдугаар сарын 01-нд Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлөөр баталсан цалин нэмэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн тодотголоор батлах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж, Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу \”Майн-1” ирэх ням гарагт тохионо. Эл өдрийг баяр ёслолын хэлбэрээр бус хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг ажил олгогч болон Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилгоор жагсаал зохион байгуулах болсон хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Жагсаалд МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, идэвхитэн гишүүд оролцож, ажлын байрны баталгааг хангуулах, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр төрд дуу хоолойгоо хүргэх аж.